УДИРДАМЖ

“Багшийн Туслах” компанийн нэрэмжит

“Их Сорилго” тэмцээний удирдамж

НЭГ. ЗОРИЛГО

Энэхүү сорилго нь Элсэлтийн Ерөнхий Шалгалтад бэлдэж буй сурагчддаа зориулан үндэсний хэмжээнд зохион байгуулж буй ЭЕШ-ээс өмнө өөрийн мэдлэгийн түвшингээ тодорхойлох боломжийг нийт элсэгчдэд олгон, үлдсэн богино хугацаанд шалгалтдаа илүү шамдан оноогоо ахуилахад  туслах зорилготой юм.

ХОЁР. ОРОЛЦОГЧДОД ТАВИХ ШААРДЛАГА

  1. Тус уралдаанд “ЭЕШ-2020”-д бэлдэж байгаа сурагчид оролцох боломжтой.                                                                            /ЭЕШ-д оролцохгүй сурагч бүртгүүлсэн бол шалгалтын оноог тооцохгүй болно/

  2. “Багшийн Туслах” application-ы хэрэглэгч байх.

  3. Нэг сурагч 3 болон түүнээс доошгүй хичээл дээр сорилго өгөх.

Бүртгэлийн хугацаа: Сорилго явагдах хичээлийн шалгалт бүрийн өмнө ч бүртгүүлж болно.

Бүртгүүлэх заавар: “Багшийн Туслах” аппликейшныг татаж бүртгүүлээд, үнэ төлбөргүй шалгалтдаа оролцох боломжтой.

Холбоо барих утас: +976 7810-0800, +976 8081-8253

ГУРАВ. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Уг сорилго нь Математик, Нийгмийн Ухааны Мэдлэг, Англи Хэл, Орос Хэл, Монгол Хэл, Монгол Улсын Түүх, Хими, Биологи болон Газар Зүй гэсэн хичээл дээр тус бүр шалгалт авагдана.

Шалгалт нь тухайн хичээлийн шалгалт цаг эхлэхэд манай аппликейшн дээр байрлах бөгөөд үнэ төлбөргүй шууд ороод өгөх боломжтой. Цаг дуусахад тухайн шалгалт нь өөрөө алга болж дараагийн шалгалтын цагт дараагийн шалгалт нь орох журмаар явагдана.

​Шалгалтын хуваарь:

ДӨРӨВ. ШАЛГАЛТЫН ХАРИУ

Шалгалтын эцсийн хариуг өгсөн хичээлүүдийн дунджаар гаргаж, тэр оноогоор жагсаалт гарган шилдгүүдийг шалгаруулна. Сурагчийн өгсөн хичээл тус бүрийн жагсаалт болон оноог оролцсон хүүхэд бүрийн мэйл хаяг руу илгээх болно.

Шалгалтын хариу 5-р сарын 31-нд гарах бөгөөд шагналын болзол хангасан сурагчдыг өөрсдийн сошиал хаягаар зарлана.

ТАВ. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

Тэмцээний тэргүүн байр буюу хамгийн өндөр оноо авсан сурагчдад супер шагнал болох iWATCH бэлэглэнэ. Нийт 10 сая төгрөгийн шагналын сантай.

ЗУРГАА. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Тус тэмцээнийг зохион байгуулагчаар “Багшийн туслах” компани ажиллана. Манай “Багшийн туслах” аппликейшн нь элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж буй төгсөх ангийн сурагчдад зориулсан Япон улсын боловсролын системд амжилттай нэвтэрсэн, нийт сурагчдын 70 гаруй хувь нь хэрэглэдэг мэдээллийн технологид суурилсан шилдэг бүтээгдэхүүн юм. Энэхүү бүтээгдэхүүн нь Тайланд, Вьетнам, Филиппин зэрэг орнуудад амжилттай нэвтэрч яваа бөгөөд бид Монголдоо анх удаа аппликейшн хэлбэрээр нутагшуулж байна.

Файлаар татаж авах 

"Багшийн туслах 800" аппликейшн

© 2020 by Багшийн туслах

Утас: 78-100-800, 800-555-20, 8081-8253

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,

С. Жамъян гүнгийн гудамж, Гранд оффис 32 тоот

  • Facebook
  • Instagram
  • Twitter
app store
play store
  • appstore
  • Google Play
  • Grey Twitter Icon
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon